Монгол-Оросын харилцааны түүхэн уламжлал

Admin | 2024-08-26


  “Өнгөрсөнөө мэддэггүй хүн амьдарч байгаа үеэ ч, ирээдүйг ч, өөрийгөө ч мэддэггүй” хэмээн Францын нэрт философч Вольтер хэлсэн байдаг. Энэ үг энгийн юм шиг мөртлөө  маш  гүнзгий агуулагтай. Түүхэн ач холбогдол, аливаа юманд дүгнэлт  хийж харьцуулах чадвар, аливаад шүүмжлэлтэй хандах, баримт дээр тулгуурлан өөрийн байр сууриа илэрхийлэх чадвар өнөө үед давуу талд тооцогдоно.

Өнгөрсөн үеийнхээ туршлагаас суралцан, цаг үеийн шалгаварыг давж чадсан найдвартай түншүүдтэйгээ хамтран олон улсад өөрийн бодлогоо хэрэггжүүлэх нь хамгийн зөв арга. ОХУ бол энэ бүх шалгуурыг давсан манай хойд хөрш. Хэдхэн жилийн өмнө Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосоны 100 жилийн ойг тэмдэглэсэн. Өнгөрсөн хугацаанд Монголыг өнөөдөр дэлхий тавцанаа эзэлж буй байр сууринд хүргэх олон үйл явдал тохиосон.

2024 онд Монголын төдийгүй Оросын хувьд, бидний хамтдаа туулсан түүхэн чухал үйл явдлуудын ой тохионо. Жишээ нь энэ сарын эхээр гэхэд Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх бөгөөд түүнд оролцохоор Оросоос өргөн бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид  ирсэн. Мөн энэ жил Халх голд Зөвлөлт Монголын цэргүүд ялалт байгуулсаны 85 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцохооор  манайд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн  байгаа.  Энэ айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Оросын хувьд чухал болохын бас нэгэн илэрхийлэл.

Эдгээр үйл явдлууд нь Монгол, Орос хоёр түүхэн холбоотойн илэрхийлэл. Тиймээс манай эрх баригчид хоёр орны харилцааны улс төрийн төдийгүй эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар ОХУ нь Монголын хувьд хоёр дахь том импортлогч орон. 2024 оны эхний хоёр сарын байдлаар Монголд импортолсон  барааны ердөө 24 хувийг Орос эзэлж байна. Гэтэл мөн энэ хугацаанд  манай улс 1595.9 сая ам. доллартай тэнцэхүйц түүхий эд болон бараа импортолсон байна.Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 33.2 хувиар илүү. Манайх дэлхийн 119 орноос бараа импортолсоноос Хятад  33.4 хувь, Орос 28.4 хувь, Япон  12.4 хувь тус тус ноогдож байна. Монгол, Оросын бараа эргэлтийн хэмжээг авч үзвээс  95 хувийг нь Оросоос импортлосон бараа эзэлнэ. Үүнээс дийлэнх хувь нь бензин, дизелийн түлш, бордоо.

УБТЗ-ын хувьд   Монгол, Оросын хамтын ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнг мэдрүүлсэн гэдгийг онцлох нь зүйтэй. 2024 оны эхний хагаст Монгол-Оросын  хооронд төмөр замаар тээвэрлэсэн ачаа эргэлтийн хэмжээ шинэ амжилт тогтоосон. Сүхбаатар-Наушкиар 4.3 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.4 хувиар илүү.

Дээр дурдсан тоон үзүүлэлт нь хоёр орны ард түмний хийсэн нөр их ажлын үзүүлэлт. Үүнд жирийн ажилчдаас эхлээд төрийн тэргүүнүүдийн хичээл зүтгэл багтаж байгаа. Монгол Орос хоёр янз бүрийн хэлбэрээр хамтран ажиллаж байна. Жишээ нь хоёр улсын Засгийн газрын хоорондох худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн комиссуудын хуралдаанаар  худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай болон ашиг малтмал олборлолт зэрэг салбаруудад хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн.  Хоёр орны улстөрчид НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, ШХАБ зэрэг олон улсын байгууллагуудын арга хэмжээн дээр уулзаж ажил хэргийн яриа өрнүүлдэг.

Харин сүүлийн жилүүдэд Оросын Владивосток хотноо жил бүр болдог Дорнын эдийн засгийн чуулган хоёр талын уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой талбар болсон. 2023 онд болсон тус    чуулганы хүрээнд “Бизнесийн яриа хэлэлцээ Орос-Монгол”  арга хэмжээг зохион байгуулж, түүнийг  ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Алексей Цыденов хөтөлсөн юм. Хоёр орны хамтын ажиллагааны үр дүнгийн талаар төдийгүй тулгарсан асуудлыг друдаж түүнийг хамтран шийдэх талаар хоёр улсын парламентын тэргүүнүүд ярьсан. Хамгийн гол нь хоёр улсын аль нь харилцан ашигтай хамтын ажиллагаа ямар чухал болохыг ойлгож, түүнийгээ бэхжүүлэхийн төлөө ажиллахад бэлэн гэдгээ харуулах явдал.  Тиймээс хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд ийм арга хэмжээнүүдэд оролцож байх нь чухал юм.

Д.Цэрэнсамбуу

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)