“Сэлбэ дэд төв”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслүүдийг эрчимжүүлэхэд хамтарна

Admin | 2024-09-03


   Чингэлтэй дүүргийн 158 га газрыг чөлөөлж, “Сэлбэ” дэд төвийг байгуулах талбайн эхний 13 га-д өрнүүлэх бүтээн байгуулалтын тендерийг өнгөрсөн долоо хоногт зарласан. Тухайн бүсэд байгуулах “Сэлбэ” дэд төв нь гэр хорооллыг орон сууцжуулж, “20 минутын хот” концевцийг хэрэгжүүлэх эхний загвар төсөл болж байгаа онцлогтой. Өнөөдрийн байдлаар 1380 өрх газраа чөлөөлсөн бөгөөд санхүүжилтийг гадаад зах зээлээс босгож байгаа тул төслийг төлөвлөгөөт хугацаанд багтаан дуусгах боломжтой юм.

Дээрх төсөлтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тиласони Бенжамин Мусукутай уулзлаа. Талууд уулзалтын үеэр “Сэлбэ” дэд төв болон “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслүүдийг эрчимжүүлэхээр боллоо. Мөн Улаанбаатар хотын орон сууцны нийлүүлэлтийг сайжруулах талаар санал солилцож, Дэлхийн банкны зүгээс уг төслийн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)