Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дах мод үржүүлгийн 15 га талбайд 550 м ашигтай талбай бүхий 5 хүлэмжтэй 1.2 га үржүүлгийн талбай үйл ажиллагаа явуулж байна. Талбай хариуцсан орон нутгийн менежерийн гүйцэтгэл сайн бөгөөд 2 настай мөчрөөр ургуулсан Улиас, Бургас, Хайлаас зэрэг модод ойжуултад гарахад бэлэн болжээ.
Монгол улсын ЗГХА Ойн газар болон БНСУ-ын Ойн ерөнхий газар хоорондын хамтарсан Монгол-Солонгосын “Ногоон хэрэм" төслийн III үе шатны хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 га мод үржүүлгийн талбайг байгуулсан. Уг төслийн хугацаа 5 жил бөгөөд 2026 онд дуусна.
Төслийн хүрээнд тал хээрийн бүс нутгийг модны үр, тарьц суулгацаар хангах хүчин чадал сайтай мод үржүүлгийн газрыг байгуулахаас гадна иргэд, байгууллагыг арга зүйгээр хангах, экологийн боловсрол олгох, чадавхжуулахад чиглэсэн Мэдээлэл сурталчилгаа, сургалтын төв байгуулахаар болсон юм.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дах мод үржүүлгийн 15 га талбайд 550 м ашигтай талбай бүхий 5 хүлэмжтэй 1,2 га үржүүлгийн талбай үйл ажиллагаа явуулж байна. Талбай хариуцсан орон нутгийн менежерийн гүйцэтгэл сайн бөгөөд 2 настай мөчрөөр ургуулсан Улиас, Бургас, Хайлаас зэрэг модод ойжуултад гарахад бэлэн болжээ. Түүнчлэн Сургалтын төвийн дулаан алдагдал багатай Hybrid House барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болоод байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Голомт банк мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шин...
tentsver.mn | 2024-10-03
Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон ш...
tentsver.mn | 2024-10-03
“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар а...
tentsver.mn | 2024-10-02
“Хадгаламжтай аялал” аяны азтанууд Disneyland руу аялах эрхэ...
tentsver.mn | 2024-09-25