Б.ОДБАЯР: Авто замыг асфальт бетоноор хучихын өмнө хашлага, худгийн тагуудыг өндөрлөж, хучихдаа тэнцүүлж тааруулдаг

Admin | 2024-09-12


Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайдын хамтарч баталсан стандартаар авто замын бордюр зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан байдаг. Тус стандартын дагуу авто замыг асфальтаар хучихад замын хашлагын ил харагдах өндөр 7-8 см болдог. Ингэснээр ус зайлуулах шугам асфальтан хучилтаас дээш гарахгүй, авто замын засвар, шинэчлэлийн дараагийн ажлуудыг стандартын дагуу чанартай хийдэг. Олон нийтийн сүлжээнд зарим үед яригдаж байгаа шиг замын хашлага, ус зайлуулах худгийн тагийн өндөр стандартаас зөрсөн зүйл байхгүй гэдгийг холбогдох албаны эх сурвалж хэлж байна. Энэ тухайд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Авто замын асфальт бетон үе авахын өмнө замын хашлага болон худгийн тагуудыг өндөрлөж байж ажлыг гүйцэтгэдэг. Замын ажил дуусахад явган замын гарц болон ус зайлуулах шугам асфальтаас дээш гарахгүй. Зам дээрх хөндлөн гарсан ус зайлуулах хоолойны шугамаа холбож дуусаад асфальтаа авдаг. Ингэснээр борооны ус зайлуулах таг асфальтаас доогуур болж стандартад нийцнэ. Нарны замыг засварлаж байхад ч иймэрхүү асуудал цахим орчинд гарч, яригдаж байсан. Гэхдээ иргэд та бүхэн тус замыг очоод үзвэл ажлын стандартыг харах болно” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)