
“Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх хүрээнд бүрэлдэхүүн компаниудын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр “Монголын дипломат академи” ТББ-тай хамтран зохион байгууллаа.
Нэгдлийн хэмжээнд баримтлах гадаад харилцаа, хамтын ажиллагааг хоёр болон олон талт чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой тус сургалтаар бүрэлдэхүүн компаниудын 50 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, нэг цонхны бодлого, төрийн өмчит компаниудын гадаад хамтын ажиллагаанд баримтлах зарчим хийгээд гадаадын шууд хөрөнгө оруулалт татахтай холбоотой асуудлууд болон хөрөнгө оруулагчидтай хэлэлцээг хэрхэн үр дүнтэй, уян хатан явуулахад анхаарах асуудлууд зэрэг өргөн сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олголоо.
Мөн дипломат ёслол, ёс зүйн талаарх ойлголтыг өгч, төрийн өмчит компаниуд хэрхэн ёс зүйг баримтлах, хоёр болон олон талт уулзалт төлөвлөх чиглэлээр суралцаж, туршлага судаллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Сургалтын хүрээнд Гүн нуурт дадлага хийж, ур чадвараа шалгуу...
tentsver.mn | 4 цагийн өмнө

























Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04





Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13

















Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө


