НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

Admin | 2024-09-18


НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны лхагва гаригийн 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана. Энэ удаагийн тохиролд 2024 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар ebarimt системд 49,493,832 баримт бүртгэгджээ.

Сугалаагаар:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)