МҮХАҮТ-аас Евразийн Эдийн Засгийн Холбоо болон ОХУ-ын “Экспортын төв” групптэй хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус форумд Оросын талаас хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн технологи, дижитал технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, урлагийн бүтээгдэхүүн, керамик эдлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, тээвэр логистикийн салбаруудыг төлөөлсөн тэргүүлэх үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч 40 гаруй аж ахуйн нэгжийн 100 орчим төлөөлөл оролцож байгаа бол Монголын талаас 100-гаад бизнес эрхлэгчид оролцож байна.
ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш билээ. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар дахин 10 хувиар нэмэгдсэн. Тэгвэл энэхүү худалдааны эргэлтийн хувь хэмжээ цаашид улам бүр өсөн нэмэгдэх түүхэн боломж, бололцоо яг энэ цаг үед бодитоор бий болоод байна. ОХУ-ын Ерөнхийлөгч саяхан манай улсад айлчлах үеэр яригдсан асуудлуудын нэг нь Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал бөгөөд яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байна.
2025 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг илүү таатай нөхцөлөөр нийлүүлэх боломж бүрдэж, манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц үзүүлэх юм. Монгол Улсаас Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас бүрэн чөлөөлөхөөр болсон. Энэ нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх төдийгүй хоёр улсын бизнес эрхлэгчдэд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт хамтран ажиллах шинэ боломжуудыг нээх болно.
Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийг гол болгож 600 гаруй том төслийг хэрэгжүүлэх зорилтыг баталсан. Энэ нь манай хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хийж бүтээх, хамтарч ажиллах өргөн боломжийг олгож байна. Тухайлбал, бүс орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас 100 хувь чөлөөлөх, бүсүүдэд татварын таатай орчинг бүрүүлэхээр тусгаад байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ахуйн галын дуудлага ихэссэн байна
tentsver.mn | 2024-12-20
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06