Монгол цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Ургац-2024” үзэсгэлэнд Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хошууч А.Санжаа оролцож, хүнсний ногоо болон модны үржүүлгийг танилцууллаа. Бэлтгэл хошууч А.Санжаа нь НОБГ, түүний харьяа нэгжүүдэд салааны захирагч, байцаагч, ангийн захирагчаар тус тус ажиллаж байгаад 2012 онд цэргийн тэтгэвэрт гарч, эхнэр Б.Нансалмаагийн хамтаар хүнсний ногоо болон модны үржүүлгийн ажлыг хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум Мод” “Эрүүл Монгол хүн” “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бэлтгэл хошууч А.Санжаа, эхнэр Б.Нансалмаа нар дэмжиж, өрхийн хүнсний хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ эрүүл эко ногоон орчинг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Сэлбийн гол орчмын талбайн бохирдлыг бүрэн цэвэрлэж, хүлэмжийн аж ахуй эрхэлж, хүнсний ногоо болон мод тариалсны үр дүнд ногоон төгөл бий болгожээ.
Тэрээр хүнсний ногоо болон 20 гаруй төрлийн мод, бутлаг ургамлыг тариалж модны үрсэлгээ, суулгац, хүнсний ногоогоо зах зээлд нийлүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж энэ намар ургац арвин алтан намраа угтаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13