Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар, Бат-Өлзий сум дахь сум дундын ойн анги, Ойн мэргэжлийн байгууллага нөхөрлөлүүдийн холбоо хамтран 2024.09.13-14-ний өдрүүдэд Бат-Өлзий суманд зохион байгууллаа.
Баярын арга хэмжээнд ой модны салбарт ажиллаж байсан үе, үеийн удирдлага, инженер техник, мод үржүүлэгч, ой, ан хамгаалагчаар ажиллаж байсан ахмад буурлууд болон одоо ажиллаж байгаа дунд, шинэ залуу үеийн нийт 250 орчим төлөөлөл оролцлоо. Мөн Өвөрхангай аймгийн ой модны салбарт ажиллаж байсан үе, үеийн ахмадууд өнөөгийн Бат-Өлзий сум дахь сум дундын ойн анги, мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, ажиллаж байсан үеийн дурсамж, арга туршлагаасаа хуваалцаж санал солилцлоо. Ой модны салбарт ажиллаж байсан үе үеийн ойчид, ахмадууд та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Голомт банк мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шин...
tentsver.mn | 2024-10-03
Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон ш...
tentsver.mn | 2024-10-03
“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар а...
tentsver.mn | 2024-10-02
“Хадгаламжтай аялал” аяны азтанууд Disneyland руу аялах эрхэ...
tentsver.mn | 2024-09-25