Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, сэтгүүлч Д.Гансаруулын үргэлжилсэн үгийн "Хандолин", "Мадриана, тэнүүлчин хоёр" туужийн хос номын нээлт энэ сарын 23-нд "Аз хур" номын их дэлгүүрт болно. Яруу найрагч Д.Гансаруул яруу найргийн "Зүрхний нандин эмзэг уяа", "Саранд гандсан хөшиг", "Сарны тосгон", "Цоохор майлзын түүх" түүврүүд хэвлүүлсэн агаад энэхүү хос ном нь түүний үргэлжилсэн үгээр бичсэн анхны бүтээлүүд юм. "Хандолин", "Мадриана, тэнүүлчин хоёр" ном нь триллер, гэмт хэрэг, детектив төрлийн туужуудаас бүрджээ.
Тэрээр 2019 оноос үргэлжилсэн үгийн зохиол бичиж эхэлсэн бөгөөд "Энэ хоёр номонд орсон туужуудыг 2019-2020 онд фэйсбүүк хуудастаа цувралаар бичиж уншигчдад хүргэсэн юм. Уншигч болон пэйжийн Топ фенүүдийн хүсэлтээр туужуудаа ийнхүү ном болгон хэвлүүлж байгаадаа баяртай байна" хэмээн ярилаа. Д.Гансаруул детектив, триллер, акмейст чиглэлийн шүлгүүд бичдэг. Түүний "Чамаар гоёно" хэмээх триллер шүлэг олон нийтийн сүлжээнд хэдийнээ олонд танигдсан билээ.
Тэрээр өнгөрсөн жил Хойд Македонийн Струга хотноо зохиогдсон "Struga Poetry Evenings" наадамд эх орноо төлөөлж оролцсон, шинэ цагийн яруу найрагч юм. Яруу найрагч Д.Гансаруул хүний эрхийг хөхиүлэн дэмждэг Өдрийн сонинд сэтгүүлчээс Орлогч захирал хүртэл дэвшин ажиллахдаа 2020 онд Азийн хүний эрхийн шагнал хүртсэн хүний эрхийн төлөө тэмцэгч билээ. Тэрээр одоогоор мобайл журнализм, хиймэл оюун ухаанд суурилсан "Mojo AI" медиа агентлагийн захирлаар ажиллаж байна. Та бүхнийг Д.Гансаруулын хос номын нээлтэд урьж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд ө...
tentsver.mn | 14 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 17 цагийн өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрэ...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13