Сүхбаатар дүүргээс жил бүрийн багш нарын өдрийг тохиолдуулан дүүргийн боловсролын салбарын шилдэг багш, ажилтан, хамт олныг шалгаруулан шагнаж, урамшуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдөр тохионо. Энэхүү өдрийг угтсан хүндэтгэлийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Mенежер Э.Чинзориг, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Одончимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнууд оролцлоо.
Хамтын оролцоо, үнэлгээний үр дүнд суурилан цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах 2023-2024 оны хичээлийн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд дүүрэг, хамт олноо манлайлан ажилласан 97 шилдэг багш, сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, шилдэг менжементтэй цэцэрлэг, сургуулийг тус тус шалгаруулж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Мөн дүүргийн Засаг даргын 2020-2024 оны “Хөгжилд хөтлөх Сүхбаатар дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ”Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 3 багшийн орон байрны нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн. Шилдэг менежменттэй сургуулиар Эрдмийн хөтөч цогцолбор сургууль, шилдэг менежменттэй цэцэрлэгээр 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон шалгарсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13