Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт дараах дуудлага бүртгэгджээ. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 9-рсарын 25-нд 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 12х15 метрийн хэмжээтэй байшингийн 4х7 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг барилгын хаягдал хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа 2, 3 дугаар байрны хажууд барилгын хаягдал хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:
Хэнтий аймгийн Батширээт сум Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ 09.17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И /58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Зорчигч Их /58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид иргэн И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хэнтий аймгийн Баян-Адарга сум Адарга багийн "Уртын-Улиас" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Иргэн М нь 09.08-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, "Онон" голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид иргэн М /55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13