- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин баг “Гүн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ малчин Ж нь 09.20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн. Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2024.09.30-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх, ажиллагааг эхлүүлж Ерөө сумын Буурагчин багийн “Хүзүүвчийн үүрэг” гэдэг газраас баруун зүгт Жаргалант сумын Бумбат багийн “Наян милиэ” гэдэг газар хүртэл нийт 39 км-т завьтай урсаж голын булан тохой, хаялаг зэргээр самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг 19:00 цагт зогсоож, 2024.10.01-ний өдрийн 08:00 цагт эхлүүлсэн.
- Сүхбаатар аймаг, Онгон сум. Нүдэн баг “Данжуурын дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 143 км, сумын төвөөс хойд зүгт 17 км/ тус сумын харьяат малчин У нь 09.25-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Тамгын газрын ажилтанууд, ар гэрийнхэн хамтран 2024.09.30-ны өдрийн 09:45 цагт эрлийн ажиллагааг анх сураггүй болсон газраас баруун хойд зүгт 20км-ийн зайд тус сумын Нүдэн багийн “Шар бүрд” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 18:10 цагт эрлийг түр зогсоож сумын төв рүү буцсан. 2024.10.01-ний өдрийн 08:00 цагт эхлүүлсэн.
- Өмнөговь аймаг, Баяндалай сум. Төхөм баг, Баян цагаан-Уулын “Дөвөнт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/-т. Тус сумын малчин Э /50 настай, эрэгтэй/ 09.29-ний өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ явган малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн байгууллагын алба хаагч, Засаг даргын тамгын газрын ажилтанууд 60 км замыг туулан, 15:45 цагт очиж, эрлийн ажиллагааг эхлүүлэн гэрээс нь баруун хойд зүгт 30 км-т Төхөм багийн “Толгойн буудал” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Голомт банк мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шин...
tentsver.mn | 2024-10-03
Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон ш...
tentsver.mn | 2024-10-03
“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар а...
tentsver.mn | 2024-10-02
“Хадгаламжтай аялал” аяны азтанууд Disneyland руу аялах эрхэ...
tentsver.mn | 2024-09-25