Бадамдоржийн БАТЧУЛУУН /1949-2024/
Бидний хайрт аав, халамжит хань, анд нөхдийнхөө түшиг тулгуур Бадамдоржийн Батчулуун 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Бидний аав Бадамдоржийн Батчулуун 1949 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дорноговь аймгийн Мандах суманд Бадамдоржийн хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Хүүхэд ахуй насаа аав, ээжийн дэргэд өнгөрүүлж, 1966 онд бүрэн бус дунд сургууль, 1968 онд Зөвлөлт Казахстан улсын Джамбул хотын барилгын техник мэргэжлийн сургуулийг мужааны мэргэжлээр төгссөн билээ.
Аав минь 1968-1970 онд Хөдөө аж ахуйн яамны Налайх дахь барилгын салбарт мужаанаар ажлын гараагаа эхлүүлж, улмаар 1970-1973 онуудад Ардын армид цэргийн алба хааж, 1973 оноос Улсын Төлөвлөгөөний Комисст мужаан, архивчин, аж ахуйн эрхлэгч, “Оюуны Ундраа” ББХК-д Эд аж ахуйн нярав, “Эрдэнэс Таван толгой” ХК-д нярваар тасралтгүй ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан юм.
Аавын минь хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн “Таван жилийн гавшгайч”, “Алтангадас” одон, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ.
Аавын минь ажилч хичээнгүй, шулуун шударга, төлөв даруу зан чанар, эх оронч, хүнлэг сайхан сэтгэл үр хүүхэд, ахан дүүс, найз нөхөд, хамт олон биднийхээ зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13