
Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
Энэ жилийг “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриан дор өнгөрүүлж байна. Манай улсад 11700 хүн хамруулсан судалгаагаар 18.4 хувь нь сэтгэл түгших, 17.5 хувь органик бус нойр, 16.2 хувь архаг ядаргаа, 11.9 хувь тайлбарлаж чадахгүй биеийн зовуурь, 6.4 хувь нь архинд донтох, 6.2 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гарчээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр “Ажил олгогчид ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулснаараа бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгох ач холбогдолтой. Ингэснээр ажилчдынхаа эрүүл мэнд, тухайн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг давхар бүрдүүлдэг. Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах асуудал нь ажил олгогчид болон удирдлагын манлайлал, байгууллагын соёл, уур амьсгалаас хамааралтай. Тиймээс ажилчдынхаа сэтгэл ханамжид байнга үнэлгээ өгч, ажлын байрны таатай орчныг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нь зүйтэй” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙ...
tentsver.mn | 8 цагийн өмнө

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний ит...
tentsver.mn | 12 цагийн өмнө

Э.БАТШУГАР: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сай...
tentsver.mn | 12 цагийн өмнө



























