Д.ӨНӨРБАТ: Хайлааст, нэгдүгээр хороолол, баруун дөрвөн замд агаарын бохирдол их байна

Admin | 2022-01-16


Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас долоон хоногийн тойм мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Цаг-Уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат "Долоон хоногийн дундаж агууламжаар хүхэрлэг хий 2021 онд 247, 2022 онд 144 багассан үзүүлэлттэй байна. Харин 24 цагийн дундаж агууламжаар өмнөх оны мөн үеэс ойролцоо түвшинд байна. Азотын түвшин долоо хоногийн дундаж агууламж 2021 онд 64, 2022 онд 54 гэсэн ойролцоо түвшинд байна. Агаар чанарын мэдээллээр, Хайлааст, нэгдүгээр хороолол, баруун дөрвөн зам их бохирдолтой. Бусад түвшинд харьцангуй бага байна. Орон нутагт хүхэрлэг хий, азотын дундаж давхарга хамгийн том агууламжаар бол багассан тохиолдол байхгүй. Өмнөговь аймагт нэг удаа давсан тохиолдол илэрсэн байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)