Одоогийн байдлаар улсын хэмжээнд 262 мянга гаруй тонн үр тариа, 95.2 мянган тонн төмс, 121 мянган тонн хүнсний ногоо, 65 мянган тонн таримал тэжээл хурааж, 403 мянган тонн хадлан, 8000 тонн гар тэжээл бэлтгэжээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан үр тариа 200 мянган тонн, хүнсний ногоо 19 мянган тонн, таримал тэжээл 11 мянган тонноор өсчээ. Харин бэлтгэсэн хадлан 121 мянган тонн, хураасан төмс 17 мянган тонн, гар тэжээл 0.5 мянган тонноор тус тус буурсан байна.
Хураасан үр тариаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 мянган тонноор өссөн байгаа нь“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд тариалан эрхлэлт нэмэгдсэн, цаг агаар эрт хүйтрэх төлөвтэй байгаа учраас ургац хураалтын ажлыг эрт эхлүүлсэн нь нөлөөлжээ.
Орхон , Дархан-Уул , Хөвсгөл , Булган , Төв , Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 52 хувийг,Өвөрхангай, Дархан-Уул , Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт төмсний 38 хувийг,Увс , Дархан-Уул, Ховд , Төв , Сэлэнгэ аймагтхүнсний ногооны 50 орчим хувийг , Сэлэнгэ , Завхан , Өвөрхангай, Увс , Төв аймагт таримал тэжээлийн 30 хувийг тус тус хураасан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13