СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж 35 настай эрэгтэй нас баржээ

Admin | 2024-10-17


   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 17-ны 00:40 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн  байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, эд хогшил, иргэн М-ийн 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг, эзэн нь тодорхойгүй “Хьюндай коунти” загварын автобусны нүүрний хэсэг тус тус шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт иргэн М 35 настай, эрэгтэй өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)