Манай улсад 2024 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 106 улсын 17.8 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.6 (45.9%) мянган хүнээр, өмнөх улирлаас 2.2 (14.2%) мянган хүнээр тус тус өссөн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 16.3 (91.7%) мянга нь эрэгтэй, 1.5 (8.3%) мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 69.3 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын, 9.1 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын, 4.3 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын, 2.3 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын, 2.2 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын, 1.9хувь нь Оросын Холбооны Улсын, 1.6 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улсын, 1.5 хувь нь Америкийн Нэгдсэн Улсын, 7.8 хувь нь бусад улсын харьяат байна.Насны бүлгээр харьцуулбал, 35-39 насныхан хамгийн их буюу 3.1 (17.6%) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 179 (1.0%) хүн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13