Өнөөдөр 7 байршилд авто зам хааж, засварлана

Admin | 3 цагийн өмнө


Улаанбаатар хотод өнөөдөр 7 байршилд авто замыг хааж засна.

-Сонгинохайрхан дүүргийн Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг орой 23:00 цагаас энэ сарын 21-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

-Хан-Уул дүүргийн Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас энэ сарын 21-ний 6:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.

-Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг орой 23:00 цагаас энэ сарын 21-ний 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

-Баянгол дүүрэг, “Петролиум” ШТС-аас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг маргааш өглөө 6:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

-Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг орой 23:00 цагаас энэ сарын 21-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм.

-Чингэлтэй дүүргийн Хайлаастын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас 20-ны өдрийн 6:00 цагийн хооронд хааж засна.

-Баянзүрх дүүргийн Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг шинэчилж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ний өдрийн 6:00 цагт нээнэ.

Ингэхдээ авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх аж. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)