Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих стандартын сургалт үргэлжилж байна

Admin | 2024-10-21


    Стандарт, хэмжил зүйн газрын мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвөөс жил бүр сургалтын төлөвлөгөө гарган, сургалтыг цаг тухай бүрт зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаа хүнсний аюулгүй байдлын удирдлага хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих шаардлага – MNS ISO/IEC 22000:2019 сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Уг сургалтаар хүнсний стандартчилал, бүтээгдэхүүний хаяг шошго, НАССР-г нэвтрүүлэх талаар мэдээлэл өгөх, хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аюултай байдлыг илрүүлж, тогтоож, үнэлэх, хяналтыг бий болгох зөвлөмж заавруудыг өгөх зорилготой юм.

Сургалтыг СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг Хүнс, хоол үйлдвэрлэлийн инженер, технологийн ажилтнуудад танхим болон зайнаас хосолсон хэлбэрээр мэдээлэл өгч байна. Сургалт 2024 оны 10-р сарын 16-17-ны өдрүүдэд болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)