Завханы Цагаан-Чулуут, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Бугантад 18.0 см цасан бүрхүүл тогтжээ

Admin | 19 цагийн өмнө


   Өнөө өглөөний  /2024.10.22/ цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан, Говьсүмэр, Хэнтийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завханы зарим газар, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтсон.

Үүнээс хамгийн их нь

  • Завханы Цагаан-Чулуут, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Бугантад 18.0 см,
  • Баянхонгорын Баянбулагт 16.0 см,
  • Баянхонгорын Гурванбулаг, Архангайн Чулуутад 14.0 см,
  • Баянхонгорын Жаргалант, Хэнтийн Биндэрт 13.0 см, бусад хэсгээр 0.0-12.0 см цасан бүрхүүл тогтсон байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)