Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 72 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна гэж мэдээллээ. Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 18 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор 16 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүний харьяа хилийн боомт дахь албан тушаалтнуудын шилжилт хөдөлгөөнийг ХАСХОМ бүрдүүлэлт, хяналтын цахим системд шинэчлэн бүртгэж баталгаажуулах ажлыг гүйцэтгэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14