Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр хошууч генерал Г.Ариунбуян, дэслэгч генерал Режис Колкомбе нар хоёр талын уулзалт хийсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад хэрэгжиж буй төслүүдийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг богино, урт хугацаанд сургах, дадлагажуулах, нарийн мэргэжлээр мэргэшүүлэхээс гадна Франц хэл сургахаар талууд тохиролцлоо.
Айлчлалын хугацаанд төлөөлөгчид Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Гал түймэр унтраах, аврах 1 дүгээр зэрэглэлийн 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13