
Өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр зогсоол дээрээс автомашинаа хулгайд алдсан гэх 2 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
“Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах орон сууцны хорооллын зогсоол дээрээс Toyota Рrius-10 маркийн автомашин хулгайд алдагдсан”, “Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх хотхоны зогсоол дээрээс Toyota Grand mark-2 маркийн автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээллийг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ж.БАТСУУРЬ: ДЭЛХИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХҮННҮ ХОТЫГ БАЙГУУЛАХААР ЗОР...
tentsver.mn | 22 цагийн өмнө





Эдийн засаг
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
























