Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн батлалаа.
Журамд зааснаар ногоон,шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн түвшинтэй байна. Халдварын тархалтын түвшинг тодорхойлох түр журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Эрүүл мэндийн байгууллагын санал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, орон нутгийн онцлог, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл, хүчин чадлаас хамаарч коронавируст халдварын тархалтын түвшинд хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны горимд нийцүүлэн тухайн шатны Онцгой комисс хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14