Энэ оны эхний есөн сарын байдлаар 21,485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж, 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтсэн байна. Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн тохиолдол 172 бүртгэгдэж хоёр хүний амь хохирч, 170 хүн гэмтсэн байна.
Иймд тус албанаас явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцогчдыг зөв үйлдэлд уриалах зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” нөлөөллийн арга хэмжээг 2024 оны аравдугаар сарын 21-ээс арваннэгдүгээр сарын 22-ний хооронд зохион байгуулж байгаа аж. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, багш эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг хамтран оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт ор...
tentsver.mn | 5 цагийн өмнө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруу...
tentsver.mn | 14 цагийн өмнө