Хавайн арлын Хонолулуд төвтэй Үндэсний цаг уурын албанаас агаарын даралт огцом буурч, уулархаг нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсон гэж мэдээллээ.
Тус хот нь далайн түвшнээс 13.803 фет буюу 4207.16 метрийн өндөрт байрлах нам дор газар буюу цас орох нь маш ховор үзэгдэл юм.
Цаг агаарын байгууллагын мэдээллээр нь 14.5 см зузаан цас орсон байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ч цас, бороо холилдож орох төлөвтэй байгаа аж.
Тиймээс аялагчдад үзэгдэх орчин хязгаарлагдах бусад төрлийн хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулсаар байна.
Хавайн арлуудын цаг агаар маш тогтвортой бөгөөд жилийн туршид температур бага зэрэг хэлбэлздэг. Хавай хоёр улиралтай. Зуны улирал нь 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл, өвлийн улирал 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл үргэлжилдэг байна.
Зуны улирлын өдрийн дундаж температур 85 ° F (29.4 ° C), өвлийн дундаж температур 78 ° F (25.6 ° C) байдаг. Тус аралд их хэмжээний цас орсон нь цаг агаарын ховор үзэгдэл юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13