УИХ дах Ардчилсан намын бүлэг: “Ардчилсан сонгууль: Алдаа, сургамж” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг эхлүүлж байна

Admin | 2024-10-31


   Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар парламентат ёс, олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш 9 удаа парламентын, 8 удаа Ерөнхийлөгчийн, 9 удаа орон нутгийн сонгуулийг зохион байгуулаад байна. Улсын Их Хурлын сонгуулийн мөчлөг бүрд өөрийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж ирсэн ба 7 удаагийн сонгуулийг дийлэнх/олонхын тогтолцоог, 2 удаад холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Ийнхүү тогтолцоог солихын зэрэгцээг олонхын тогтолцоонд ч тойргийн хэмжээ хүрээ, процессын чухал асуудлуудыг байнга өөрчилж ирсэн.

Түүнчлэн жилээс жилд сонгуулийн кампанит ажлын санхүүжилт өсөж, ил цагаан төсвийн мөнгөөр сонгуульд нөлөөлөх хандлага нэмэгдэж, чөлөөт мэдээллийн урсгал, сурталчилгааны боломжуудыг хумьснаар улс төрийн намууд, нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөх боломж алдагдсаар байгааг иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид сануулсаар байна.

Сонгуулийн эдгээр асуудлуудын улмаас улс төрийн намууд сонгуульд бэлтгэх, тэгш шударгаар өрсөлдөхөд саад учруулж, иргэд сонгох эрхээ тэгш, мэдээлэлтэй эдлэх боломжийг хумьж байгаа нь иргэдийн ардчиллын үйл явцад итгэх иргэдийн итгэлд эргэлзээ төрүүлэх, ардчилсан засаглалын тогтолцоог сулруулах аюултай билээ.

Иймд УИХ дах Ардчилсан намын бүлгээс ардчилсан сонгуульд тулгамдаж байгаа эдгээр асуудлуудыг сонирхогч талууд, улс төрийн намын гишүүд, судлаачид, иргэний нийгмийн хүрээнд нухацтай хэлэлцүүлж, цаашид хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх зорилгоор эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)