​​​​​​​Хүүхдийнхээ амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг зөвлөлөө

Admin | 2024-10-31


   Жил бүрийн Аравдугаар сарын 31-нээс Арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө дэлхийн олон улс оронд тухайлбал АНУ, Их Британи, Ирланд, Франц зэрэг орнууд Сүнсний баяр (Halloween)-ыг өргөн дэлгэр тэмдэглэсээр иржээ. Энэ үеэр хүүхдүүд гэнэн, цайлган сэтгэлээр чихэр авахаар айлын хаалга тогшдог.

Цаг үе, нийгмийн хурдацтай хөгжлийг дагаж манай улсад олон шинэ соёл, баяр дэлгэрч буйн нэг жишээ бол сүнсний баяр юм.

Тиймээс таны хүүхэд Сүнсний баяр (Halloween) -ыг тэмдэглэхээр нэгэнт шийдсэн бол хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

Үүнд:

  • Хүүхдэд ганцаараа явж болохгүй гэдгийг хэлэх, эсвэл эцэг, эх, асран хамгаалагчтайгаа хамт явахыг зөвлөх
  • Танихгүй хүмүүсийн гэрт орохгүй байхыг анхааруулах
  • Улмаар “чихэр бэлдсэн" гэх тэмдэглэгээг хаалган дээрээ байршуулсан айлуудын хаалгыг тогшиж болохыг хэлэх
  • Чихэр, амттанг хэтрүүлэн хэрэглэж, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх талаар анхааруулах

Хэрэв энэхүү баярыг тэмдэглэхээс татгалзаж байгаа бол та энэ тухайгаа хүүхдэд эелдэг, ойлгомжтой байдлаар илэрхийлээрэй  гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зөвлөлөө.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)