Паралимпын наадамд алт, мөнгөн медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Admin | 2024-11-04


  “ Парис-2024” Паралимпын наадмын таеквондогийн төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин У. Сүрэнжав алт, МУГТ Г. Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн. 

 Өнөөдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар  нар  медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч спорт холбоодын удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг баг тамирчдад өндөр амжилт хүсч, өсвөр, залуучуудын шигшээ баг дээр илүү сайн ажиллаж ирэх оны олимп, паралимпын наадамд өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлэв. Мөн энэ үеэр хувиасаа виртуал таеквондогийн иж бүрэн хэрэгсэл  Монголын таеквондогийн холбоонд бэлэглэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)