Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих ангид давж заалдах шатны шүүх хурлаа нээлттэй явуулахыг шаардаж, өлсгөлөн зарлаад 48 цаг болж байна. Түүний биеийн байдлаар талаар өнөөдөр /2024.11.06/ өмгөөлөгч мэдээлэл өглөө.
Тэрбээр “Н.Өнөрцэцэгийн зүгээс арваннэгдүгээр сарын 4-ны өдрөөс өлсгөлөн зарласан. Одоог хүртэл 52 цаг юм идээгүй байгаа, эмч нарын үзлэг шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээгээр бөөрний архаг дутагдалтай, өлсгөлөн зарлахад эрсдэлтэй гэж дүгнээд өлсгөлөн зарлах хүсэлтийг хүлээж аваагүй. Гэхдээ Н.Өнөрцэцэг өөрийн хүсэлтээр юм идэхгүй байгаа. Би сая уулзсан, бөөр нь өвдсөн, хавантай, нойргүйдэлд орсон, биеийн байдал тааруу, тамирдсан байдалтай байна. Шүүх хурдыг нээлттэй явуулж өгөөч гэсэн ганцхан хүсэлттэй байгаа. Маргааш болох шүүх хуралд биечлэн оролцоно” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт ор...
tentsver.mn | 5 цагийн өмнө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруу...
tentsver.mn | 14 цагийн өмнө