Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.ЭРХЭМБАЯР: Би шүүхэд итгэж байна

Admin | 2024-11-07


    Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж байна. 

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Хэргийн оролцогч субьектууд шүүх хуралд ажиглагчаар оролцож бас нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Н.Өнөрцэцэг өөрөө энэ талаар хүсэлтээ гаргасан. Өмгөөлөгч нарын зүгээс дахин тусгаарлаж нээлттэй явуулах хүсэлтийг гаргана. Энэ бол нэг үндэслэл болно. Хэрхэхийг шүүх бүрэлдэхүүн шийднэ. Өмнөх хүсэлтийг хариуцсан шүүгч дангаараа шийдсэн. Би давж заалдах шатны шүүхэд итгэнэ. Шүүх хуралдаан Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон олон улсын гэрээ конвенцод заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явагдах ёстой. Энэ хүрээнд бид хуулийг хэрэглэж, тайлбарлаж, итгэлцэж шүүх хуралд оролцоно. Түүнээс тэр танхимд хэн нэгнийг хэлмэгдүүлээд, өс хонзонгийн сэдлээр шүүдэг байж хэрхэвч болохгүй. Тэгэхгүй ч байх гэж би итгэж байгаа" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)