"Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагчдад холбогдох хэргийг шүүх хуралдаан өнөөдөр Хөвсгөл аймгийн шүүхийн байранд үргэлжилж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд зохион байгуулсан.
Шүүх хуралдааны бүрэлдэхүүн шүүгч Н.Дэлгэрмаад ар гэрийн гачигдал гарч шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мэндсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13