
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүн гарчээ.
Агентлагийн даргын энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 01/03 дугаартай удирдамжийн дагуу иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард эрхлэгчдийн үйл ажиллагаанд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж буй эсэхийг тогтоох зорилгоор нэгдүгээр сарын 06-13-ны өдрийн хооронд хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Хяналт, шалгалтад нийт 16-н барьцаалан зээлдүүлэх газар хамрагдсанаас хоёр аж ахуйн нэгж буюу 12,5% нь хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа бөгөөд үлдсэн 14 аж ахуйн нэгж буюу 87,5% хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна.
Уг шалгалтын хүрээнд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Өлзий "Зургаан ломбард тутмын тав нь мөнгө хүүлэлт ихээр явуулж байна. 13-н ломбардын эрхийг цуцлуулах саналыг явууллаа" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








