Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар Засгийн газраас хэрэгжүүлэх уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр болон төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.
Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих түүхий эд бэлтгэх, худалдан авахад зориулсан тусгай санхүүжилтийн тогтолцоог бий болгон хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, салбаруудын мэдээ мэдээлэл, судалгаа, тоо баримтыг харилцан солилцоно. Цаашид уул, уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийг олгох сонгон шалгаруулалтад хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах, Танхимаас тус санхүүжилттэй холбоотой судалгаа шинжилгээг гаргаж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллахын зэрэгцээ уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр хурал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах юм.
Уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд дорвитой санхүүжилтийн механизмыг бүрдүүлж чадаагүй өдий хүрсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд бүрдээгүй байсан экспортыг дэмжих санхүүгийн тогтолцоо анх удаа бий болж, экспортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгосноор экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдэх, эдийн засаг тэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой.
Эх сурвалж: МҮХАҮТ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14