Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан Сөүл хотноо эхэллээ.
Миний бие хамтарсан хорооны Монгол хэсгийн даргын хувиар Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кан Ин Сон холбогдох яам, байгууллагын албаны хүмүүстэй оролцож байна.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэг гүйцэтгэж байна.
Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн илүү өргөн боломжийг нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд Монгол, Солонгосын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой юм хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06