Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр /2024.11.11/ ээлжит мэдээлэл хийлээ. Өнгөрсөн бямба гаригт 1100, ням гаригт 1200 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах төвөөс тусламж үйлчилгээ авчээ.
"Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 44 дэх долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 20 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 6160 тохиолдол оношлогдсон. Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт өвчлөгсдийн 19.3 хувийг 0-1 насны хүүхдүүд, 23.8 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Түүнчлэн 19.3 хувийг 5-9 насны хүүхдүүд, 20.4 хувийг 10-15 насныхан эзэлж байна. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд дээр хүүхдэд зориулсан 759 ор ажилладаг. Орны тоог Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохицуулалт хийж, үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт 1108 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100 ор, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 80, Сүхбаатарын нэгдсэн эмнэлэгт 50, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт 45, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 20, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт 15 ор зэрэг нийт 310 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Батцоож мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06