Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны нэгдсэн стандартыг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газарт “Төрийн албаны үйл ажиллагааны стандартад тавих ерөнхий шаардлага” стандартын төслийн танилцуулга, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг, төрийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгээр төрийн албаны үйл ажиллагаанд нэгдсэн удирдлага, зохицуулалтыг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн ерөнхий шаардлага (стандарт)-ын төслийг танилцуулах, төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллийн саналыг сонсох, гадаад улс орны төрийн албаны стандартын талаар мэдээлэл солилцлоо.
Энэхүү стандартыг бий болгосноор төрийн албан хаагчийн нэрийн хуудаснаас эхлээд бүхий л үйлчилгээ нь нэгдсэн нэг стандарттай болох юм. Тухайлбал, байгууллагын хаягжилт, албан хаагчийн нэрийн хуудас, угтах үйлчилгээ, төрийн албан хаагч томилогдсон болон шилжин ажиллахад ямар бичиг баримт хүлээлцэх, гадаад дотоод томилолтоор ажиллахад баримтлах зүйлс зэргийг илүү нарийвчилж оруулсан. Мөн уг стандартад төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхэд таатай орчныг бүрдүүлэх, харилцаа хандлага, авч байгаа үйлчилгээ нь чанартай байх талаар тусгасан юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06