Нүхэнд унасан 65 настай эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлжээ

Admin | 1 Сарын өмнө


    Онцгой байдлын албан хаагчид өчигдөр нүхэнд унасан хүнийг гаргаж эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт "нүхэнд хүн унасан, гаргах боломжгүй байна" гэсэн дуудлага өчигдөр өдрийн 12:15 цагт онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн аврах багийнхан очиход 65 настай эмэгтэй 2 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг 13 минутад ажиллан гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)