Энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 109.9 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 91.2 хүрчээ. Зам тээврийн салбар дахь ачаа тээврийн үзүүлэлтийг харахад гүйцэтгэл 86.5 хувьд хүрсэн байхаас 4.7 хувиар давсан байна.
Тухайлбал, автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 72.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.6 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 96.6 хувьд хүрсэн нь арваннэгдүгээр сарын 10-ны байдлаарх гүйцэтгэлийн хүрэх түвшинг 10.1 хувиар давуулав. Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 37.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар өссөн боловч 2024 оны төлөвлөгөөний биелэлт 82.3 хувьтай буюу гүйцэтгэл 4.2 хувиар хоцрогдолтой байна. Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 8.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.1 хувиар өссөн боловч 2024 оны төлөвлөгөөний биелэлт 73.6 хувьтай буюу гүйцэтгэл 12.9 хувиар хоцрогдолтой байгааг Зам, Тээврийн яамнаас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06