Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж нутгийн иргэд мэдээлэл хийлээ

Admin | 2024-12-03


   Говийн их дархан цаазат газрыг хамгаалах, Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын нутгийн зөвлөл, “Хавтгай, Мазаалай их говийг хамгаалах” ТББ, иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Алтай сумын нутгийн зөвлөлийн дарга н.Бат-Эрдэнэ "Эх орон ард иргэдийнхээ төлөө гэсэн нэрээр боомт нээж байгааг эсэргүүцэж байна. Яагаад заавал нэн ховор амьтадтай, Нарансэвстэйг нээх гээд байгаа юм бэ. Нарансэвстэй боомтыг эдийн засгийн хүрээнд нээнэ гэсэн. Тийм юм бол яагаад Бургастайн гаалийг ашиглаж болохгүй гэж. Бургастайн гаалийг хөгжүүлэх хэрэгтэй. Бид эх орныхоо ариун нандин, онгон зэрлэг байгалийг эвдэж сүйтгэмээргүй байна. Эрдэмтэн, докторуудынхаа үгийг сонсож, төр шийдвэрээ гаргаасай" гэв.

Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэн "Миний хувьд дархан цаазат газрын тав дахь даргаар ажиллаж байсан. Үнэндээ Нарансэвстэй боомтын талаар хуралдаанаар хэлэлцэж байхад нь бид анзаараагүй байжээ. Тэмцэхэд одоо оройтохгүй гэж бодож байна.Дархан цааүат газартаа аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг улс орон дэлхийд байхгүй. Говь нутагт ургамал ургадаггүй гэх мэт яриа гарсан байна лээ. Үнэн хэрэгтээ 390 орчим ховор ургамал байдаг. Тэр дундаас 78 нь дэлхийн хаана ч ургадаггүй юм. Цогт сумынхан намайг мэдэхгүй гэж байхгүй. Тиймээс би хэлье. Нарансэвстэйг нээж үйл ажиллагаа явуулж яагаад ч болохгүй ээ. Алтан өвөр говь гэж ганцхан газар бий. Үүнийг үеийн үед үр хойчдоо нандигнан хайрлах ёстой" гэсэн юм. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)