Өнөөдөр болсон Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний дараа дүүргийн Онцгой комисс үргэлжлэн хуралдлаа. Энэ удаагийн хурлаар цас, мөс халиа дошингийн үеэр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийг мэдээллийг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон танилцууллаа. Энэ өвөл цаг агаарын темпратур харьцангуй дулаан байгаа тул дүүргийн 7, 9, 11, 12, 15, 18, 19, 20 хороодын 9 байршилд хөрсний ус ихээр гарч гудамж талбай, автозам, айл өрхийн хашаанд халиа дошин үүсч халтиргаа гулгаа үүсч байна.
Үерийн уснаас хамгаалах барилга байгууламж бүхий далангийн засвар арчлалт үйл ажиллагааг хариуцдаг нийслэлийн Геодез усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь 7, 9, 11, 14 дүгээр хорооны 4 байршилд ажиллаж байгаа бол Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ нь 15, 18, 19, 20 дугаар хорооны 5 байршлыг хариуцан ажиллаж, өнөөдрийн байдлаар 3952 м/урт суваг татан усны урсгалыг сэргээж, хамгаалах далан барьж, мөсийг зөөн тээвэрлэж иргэд, орчин суугчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Цаашид нөхцөл байдал илүү хүндэрсэн тохиолдолд бэлэн байдлаа хангах, шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, шийдвэрлүүлэхээр боллоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт ор...
tentsver.mn | 19 цагийн өмнө