Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолын дагуу жил бүр зохион байгуулдаг "Осол гэмтлээс сэргийлэх" 14 хоногийн аяны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв энэ жил "Архидалт ба осол гэмтэл” сэдвээр зохион байгуулж байна. Тус төвийн статистик мэдээгээр 2021 онд Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар нийт 112158 хүн гэмтэж тусламж үйлчилгээ авсны 6899 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж, 52 хүн нас баржээ. Иймд архи, согтууруулах ундааны хэрэглээг иргэдийн дунд бууруулах, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор уршиг, осол гэмтлийг бууруулахаар тус аяныг зохион байгуулж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14