Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэл, үүргийн дагуу өнөөдөр /2024.12.16/-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газраас Шадар сайдын ажлын алба, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран Баялаг Ундраа, Баянзүрх худалдааны төвүүдэд Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалт, зөвлөмжийг хийж ажиллалаа.
Эдгээр худалдааны төвүүдэд бөөний болон жижиглэнгээр худалдан борлуулж байгаа мал, амьтны гаралтай түүхий махны эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт болон тээвэрлэлт, хадгалалт, худалдааны агуулах, лангуу нь холбогдох стандарт, "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалгалаа.
Мөн дотоод хяналтын лабораторийн итгэмжлэл, түүхий маханд хийж буй шинжилгээний явц, үр дүнг хянах, Худалдаалж буй мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн магадлан шинжилгээнд хамруулах, худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг хянасан болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Баялаг Ундраа", Баянзүрх худалдааны төвүүдэд хяналт, шалгал...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 2 Жилийн өмнө