Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -27…-32 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-33 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-аас 19-ийг хүртэл хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -25...-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.