СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж байна гэсэн дуудлага их иржээ

Admin | 13 цагийн өмнө


Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байшингийн дотор хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-гийн 12х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 19:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 8х7 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшинтай залгаа 6x4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 7х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Toyota Corolla Axio” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 18:01 цагт хүлээн авлаа. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 9х11 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 23:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй гарааш дотор эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 05:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 4х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)