Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга У.Отгонбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг өнөөдөр /2025.01.17/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, ноён Элчин сайдтай уулзаж буйд талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй, олон намын төлөөллөөс бүрдсэн парламентынхаа талаар танилцуулав. Мөн Монгол-Казахстаны парламентын бүлгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, эдийн засаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээв.
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаярт Монгол, Казахстаны бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргээд хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлэх нөхцөл бүрдсэнийг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Х.Жангабыл нар оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.БАТСҮМБЭР: Хүн бүрийн хараад байдаггүй өнцгөөс эх дэлхийгэ...
tentsver.mn | 21 минутын өмнө
ТБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний ал...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилло...
tentsver.mn | 2025-01-17
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт х...
tentsver.mn | 2025-01-16