Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Чадраабалын Өнөрбаяр Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Талууд Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн хүрээнд судалгаа, сургалт, хэлэлцүүлэг хийхээр хамтран ажиллана. Тухайлбал захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хууль хэрэглээг сайжруулах талаар сургалт зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа төрийн байгууллагаас үйлчилгээ авахтай холбоотой тулгарч байгаа тодорхой сэдвүүдээр судалгаа хийх, судалгаа хийсэн сэдэвт үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтнууд хууль дээдлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах тал дээр анхаарч ажиллах, шударга ёсыг тогтоох, нийгэмд төлөвшүүлэх шаардлагатайг хоёр тал онцлон дурдаад хамтарч ажиллахаар боллоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.БАТСҮМБЭР: Хүн бүрийн хараад байдаггүй өнцгөөс эх дэлхийгэ...
tentsver.mn | 26 минутын өмнө
ТБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний ал...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилло...
tentsver.mn | 2025-01-17
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт х...
tentsver.mn | 2025-01-16