Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар өвөлжилтийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зудын болзошгүй нөлөөллийг бууруулахад хамтран ажиллах, ажлын төлөвлөгөө зэрэг өргөн хүрээнд санал солилцов. Мөн НҮБ-тай хамтран Гамшгийн шуурхай удирдлагын нэгдсэн платформ байгуулах хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлж, сургалтад хамруулахад хамтарч ажиллахаар боллоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монголд бизнес хийх “там” боллоо: Бүртгэлтэй ААН-үүдийн тал...
tentsver.mn | 2 цагийн өмнө
Эдийн засаг
Зудын үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна
tentsver.mn | 23 цагийн өмнө
Эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилло...
tentsver.mn | 2025-01-17